Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Сар шинийн баяраар боомтуудын ажиллах хуваарь

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Боомтууд Сар шинийн баяраар хэрхэн ажиллах хуваарийг танилцуулж байна. Тодруулбал,

Буянт-Ухаа агаарын автозамын боомт олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Монгол-Хятадын хилийн боомтууд:

Шинийн 1-3-ны өдөр буюу энэ сарын 10-12-нд Даян-Хуншаньзюй, Байтаг-Улиастай, Булган-Такашикэн, Бургастай-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр-Рашаан, Баянхошуу-Өвдөг, Хавтирга-Архашаат боомтууд гурав хоног амарна.

Монгол-Оросын хилийн боомтууд:

Цагааннуур-Ташанта, Боршоо-Хандгайт, Тэс-Шарсуурь, Арцсуурь- Цагаан толгой, Ханх-Монд, Улвхан-Дээд ульхан шинийн 1-3-нд амарна.

Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевскын автозамын хилийн боомт, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевскын төмөр замын боомтууд баярын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Харин Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Цагааннуур автозамын боомт сар шинийн баяраар гурав хоног амарна. Тодруулбал,

Монгол Улсын Баян-Өлгий, Оросын Холбооны Улсын Алтайн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч нар харилцан тохиролцож хилийн "Цагааннуур-Ташанта" боомтуудын 2024 оны нэгдүгээр улирлын амралтын өдрүүдийн хуваарийг тогтоожээ. Тус хуваарийн дагуу боомтууд сар шинийн баярыг тохиолдуулан энэ сарын 10-12-ны өдөр амарна. Харин энэ сарын 13-ны өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллахаар болжээ.

Боомтуудын бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж байна
Боомтуудын бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.