Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цасанд суусан автомашинуудыг татан гаргаж, зорчигчдыг эсэн мэнд аварчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Онцгой байдлын байгууллагад Сүхбаатар аймаг, Асгат сум, Их-Уул багийн “Бор нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 28 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага энэ сарын 2-ны 01:12 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Prius” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан байна.

Мөн Дундговь аймаг, Өлзийт сум, Тагт багийн “Тэвш” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 142 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/-т Дундговь аймгийн Өлзийт сумаас Сайнцагаан сумын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой /үүнээс 2 хүүхэд/ ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 2-ны 02:30 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын “Hyundai Mighty” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргажээ.

Ч.Хүрэлбаатар: Төгрөгийн ханш чангарсаар долларын ханш 3399 рүү оржээ. Энэ бол сайн үзүүлэлт бас олон ажлын үр дүн
Ч.Хүрэлбаатар: Төгрөгийн ханш чангарсаар долларын ханш 3399 рүү оржээ. Энэ бол сайн үзүүлэлт бас олон ажлын үр дүн
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.