Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Төгрөгийн ханш чангарсаар долларын ханш 3399 рүү оржээ. Энэ бол сайн үзүүлэлт бас олон ажлын үр дүн

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 56 секунд

Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 3399 төгрөгтэй тэнцэж буй. Энэ нь сүүлийн 15 сарын хугацаанд гараагүй үзүүлэлт аж. Үүнтэй холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,

"Төгрөгийн ханш бага багаар чангарсаар 3399 рүү оржээ. Энэ бол сайн үзүүлэлт бас олон ажлын үр дүн юм. Жил гаруйн өмнө Эдийн засаг хөгжлийн сайдаар томилогдож байхад 1 доллар 3550 төгрөг орчим болчихсон, гурван ч ханштай, доллар олддоггүй байсан. Нүүрсний хулгайчдын увайгүй үйлдэл төгрөгийн ханш унахад их нөлөөлж байсныг нүүрсээ биржээр зарж, ил тод байдлыг ханган, онцгой дэглэмээр ажиллаж эхэлснээс хойш хүмүүс сайн ойлгодог болсон" гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт Улсын аварга малчин шагнал гардуулж байна
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт Улсын аварга малчин шагнал гардуулж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.