Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

318 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр болжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 51 секунд

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон хүний эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг хууль хяналтын байгууллага буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээг авна гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан.

Энэ хүрээнд Тээврийн прокурорын газраас 2023 онд 318 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр болсон байна.

Тодруулбал, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 195 хэрэгт иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл бичиж, зам тээврийн ослын улмаас хохирсон хүний эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлын төлбөрийг тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнээс гаргуулахаар шийдвэрлүүлжээ.

ТАНИЛЦ: Энэ сард зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдааны хуваарь
ТАНИЛЦ: Энэ сард зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдааны хуваарь
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.