Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор НИТХ-ын ээлжит хуралдааныг түр хойшлууллаа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн өмнөх автозамын уулзвар дээр болсон осол, түүнээс үүдэлтэйгээр бий болсон дэлбэрэлт, гал түймэрт эрдэнэт хүмүүсийн амь нас эрсдэн, олон иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай хэрэг гарлаа.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ослын хор уршгийг арилгах, тусламж үзүүлэх, сэргээн босгох хойшлуулшгүй арга хэмжээ авах ажлыг Нийслэлийн онцгой комисс, нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллагууд зохион байгуулж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Иймд 2024.01.25-ны өдөр хуралдахаар байсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдааныг түр хойшлуулах захирамжийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан гаргасан байна.

УОК Дүнжингарав орчимд гарсан галын асуудалтай холбогдуулан 14 цагт хуралдана
УОК Дүнжингарав орчимд гарсан галын асуудалтай холбогдуулан 14 цагт хуралдана
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.