Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс хойш хугацаанд давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 96 тохиолдол бүртгэгджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 20 секунд

Өнгөрөгч онд Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аас баталж, нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Эл хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон явдлыг зөрчил бус гэмт хэрэг гэж үзэхээр хуулийг чангалсан. Тэгвэл прокурорын байгууллагаас өгч буй мэдээллээр 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон 32,146, эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцсон 4,187, жолооны эрхгүй, эрхээ хасуулсан хүн тээврийн хэрэгсэл жолоодсон 13,107 зөрчил бүртгэгдсэн. Эндээс эрхээ хасуулсан хүн дахин согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцох зөрчил сард дунджаар 380 орчим гарч байсан аж.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэрэгжүүлж эхэлснээс хойш 16 хоногийн хугацаанд буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-16-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 729 зөрчил улсын хэмжээнд гарчээ. Үүнээс өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байсан хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол 96 бүртгэгдсэн байна.

ТОДРУУЛГА: Жолоодох эрхгүй, жолооны үнэмлэхний хугацаа дууссан үедээ жолоо баривал 200 мянган төгрөгөөр торгуулдаг байсан бол одоо 400.000 төгрөгөөр торгуулна
ТОДРУУЛГА: Жолоодох эрхгүй, жолооны үнэмлэхний хугацаа дууссан үедээ жолоо баривал 200 мянган төгрөгөөр торгуулдаг байсан бол одоо 400.000 төгрөгөөр торгуулна
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.