Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гар утсыг нь хулгайлж, данснаас нь 2 сая төгрөг шилжүүлэн авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2024.01.21/ 14:00 цагийн үед “Гар утсаа алдаад доторх мэдээллээр нь миний данснаас 2 сая төгрөг авсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад, Сонгинохайрхан дүүрэгт байрлах ..... худалдааны төвийн ажлын өрөөнөөс 22 настай, эрэгтэй "А" гэгч нь бусдын гар утас хулгайлж, улмаар интернэт банк ашиглан данснаас нь мөнгө шилжүүлснийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн гар утас, эд зүйлсээ албан өрөө, бусад газарт ил орхихгүй байх, гар утас, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ амархан таах "000000" гэх мэт үг, тоогоор хийхгүй байх, нууцлал задарсан гэж үзсэн даруйдаа нууц үгээ өөрчилж байх, бусдад хувийн мэдээллээ хуваалцахгүй байх, цахим орчинд нэвтрэх нэр, нууц үг, бусад код шаардсан холбоост нэвтрэхгүй, асуумжид хариулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА: Охиныхоо хүсэлтээр анх удаа канкигаар гулгаж үзэж байгаа аав
ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА: Охиныхоо хүсэлтээр анх удаа канкигаар гулгаж үзэж байгаа аав
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд