УОК-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонконг руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ. Уг нислэгээр Хонконг, Тайвань болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 170 орчим иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байна.
УОК-ын зүгээс 8 дугаар сард багтаан дахин 2 удаагийн нислэг хийх боломжийг судалж байгаа бөгөөд ойрын хугацаанд олон нийтэд зарлах болно.
Эх сурвалж: ГХЯ