Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гишүүн Б.Пүрэвдоржийг УИХ-ын энэ долоо хоногийн хуралдаанд оролцохыг хориглолоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 47 секунд

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг энэ долоо хоногийн УИХ-ын хуралдаанд оролцохыг хориглолоо.

Тодруулбал, тэрээр өнөөдрийн ээлжит бус чуулганы үдээс хойшхи хуралдааны үеэр өөр гишүүний ярих цаг дээр микрофон булаан ярьж, хуралдаанд саад учруулсан тул УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ийнхүү энэ долоо хоногийн хуралдаанд оролцох эрхийг нь хассан юм.

Өмнөх парламентийн үеэр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг хэлэлцэж баталсан бөгөөд хуралдааны дэгийг хуралдаан даргалагч сахиулах үүрэгтэй. Хэрэв гишүүд хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, дэг зөрчвөл хуралдаанд оролцох эрхийг хасах эрхийг уг хуулиар олгожээ. 
ЖАГСААЛТ: Цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлтгэх зүйлсийн жагсаалтыг баталлаа
ЖАГСААЛТ: Цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлтгэх зүйлсийн жагсаалтыг баталлаа
 
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.