Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Хариуцлагатай нүүдэлчин” үзэсгэлэн худалдаа эхэллээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 34 секунд

Нэгдүгээр сарын 15-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тоймыг танилцуулж байна.

10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана. Мөн ажлын хэсэг болон байнгын хороодын хурал болно.

11.40 цагт: “Шинэ 100 айл” үйлчилгээний төв (“Дүнжингарав” захаас 2 км-т)-д цагаан сарын “Амар байна уу-2024” үзэсгэлэн худалдаа нээгдэнэ.

“Скай резор” цанын баазад: “Мазаалай” өвлийн наадам үргэлжилж, олон улсын мөсөн урлалын тэмцээн болно.

-Улсын Их дэлгүүргийн 7 давхарт: Малчдын хоршоодын нэгдсэн “Хариуцлагатай нүүдэлчин” цагаан сарын үзэсгэлэн худалдаа нээгдлээ.

-АТГ албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг авч байна.

-Улсын хэмжээнд цэргийн бүртгэл 1-р срын 19 хүртэл үргэлжилж байна.

-Монголын уран зургийн галерейд: "Монголын сайхан бичигтэн-2023“ олон улсын уралдааны үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн 1-р сарын 16-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

-Урчуудын эвлэлийн арт галерейд: "Эрх чөлөөний Үндсэн хууль" уран бичлэгийн анхдугаар үзэсгэлэн нээгдээд байна. Үзэсгэлэн хоёрдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

-Үндэсний төв номын санд: “Богд хаан ба олноо өргөгдсөн Монгол” болон “Тулгар сурвалж, бичиг ном судар, гэрэл зургийн үзэсгэлэн 2 дугаар сарын 23 хүртэл үргэлжлэн гарч байна.

Нэг цагт мөсөн гулгуураар 408 хүн гулгаж, Монгол Улс гиннесийн дээд амжилт тогтоолоо
Нэг цагт мөсөн гулгуураар 408 хүн гулгаж, Монгол Улс гиннесийн дээд амжилт тогтоолоо
 
ШУУД: АН болон ШИНЭ намаас хамтарсан мэдээлэл хийж байна
ШУУД: АН болон ШИНЭ намаас хамтарсан мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.