Зургийн эх сурвалж: REUTERS
АНУ-д 170,000 гаруй хүн коронавирусээр нас барснаас 900 гаруй нь эрүүл мэндийн салбарын ажилчид байна.
Одоогийн байдлаар вирусний халдвар авч нас барсан 922 ажилчдыг бүртгэсэн ба хамгаалах хувцас хэрэгсэл хомсдсон үед дахин хэрэглэх, өвчтөнтэй тулж харьцах зэргээс үүдэн эмнэлгийн ажилчид хамгийн аюултай орчинд ажилладаг байна.
- Нас барсан ажилчдын 40% нь сувилагч бөгөөд судалгаанаас үзэхэд хамгийн аюултай мэргэжлүүдийн нэг болоод байна.
- Нийт нас барсан ажилчдын гуравны нэг нь хамгаалах хувцас хэрэгслийн хомсдол буюу бээлий, маск, халаадны дутагтлаас болж нас барсан.
- Мөн тус 900 гаруй ажилчдын тал хувь 60-аас дээш насны хүмүүс байсан ажээ.
Эх сурвалж: CNN