Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Элдэв-Очир “Цемент шохой“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаа хүлээн авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

"Цемент шохой" ХХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн 2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, компанийн Гүйцэтгэх захирлаар Л.Элдэв-Очирыг томилсон. Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очир компанийн ТУЗ-ийн гишүүдийн хамт ажлаа хүлээн авах, өмнөх захирал Л.Наранбаатар ажлаа хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр Хөтөл хотод байрлах үйлдвэрийн төв оффист боллоо.

"Цемент шохой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очир нь Политехникийн дээд сургуулийг төгссөн.

• 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трес, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга

• 1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захирал

• 1996-1998 онд “MCS internatiolnal” ХХК-ийн дэд захирал

• 1998-2003 онд “Спирт бал бурам” ХК-ийн захирал

• 2003-2008 онд “ZHT & MCS distribution” ХХК-ийн гүйцэтгэх захирал

• 2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч

• 2012-2013 онд Канад Улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөх

• 2013 оноос Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга

• 2016-2020 онд УИХ-ын гишүүн

• 2017-2019 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

• 2020 онд Монгол Улсаас Японы Осака хотод суух ерөнхий консулаар ажиллаж байсан.

“МАН-ыг татан буулгах ёстой гэж ярьдаг. Гэхдээ татан буулгаад хэрэггүй“
“МАН-ыг татан буулгах ёстой гэж ярьдаг. Гэхдээ татан буулгаад хэрэггүй“
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.