Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цемент шохой“ ТӨХК-ийг Эрдэнэс Монгол ХХК-ийн харьяанд шилжүүлж, шохойн шинэ үйлдвэр барих санхүүжилтийн асуудлыг судална

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн буюу 2023.07.05.-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж буй юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Цемент шохой" ТӨХК-ийг Эрдэнэс Монгол ХХК-ийн харьяанд шилжүүлж, шохойн шинэ үйлдвэр барих санхүүжилтийн асуудлыг мөн судлахаар болжээ.

Эргэн сануулахад, УИХ, Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоолоор 2015 онд “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилж, “Бейзмент” ХХК-д хувьцааны өмчлөгчийн эрхийг олгосон байдаг.

“Хөтөл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нас барснаас хойш өвлөгч нь өв хүлээн авахаас татгалзсан бөгөөд өв залгамжлах хуулийн хугацаа өнгөрсөн тул эзэнгүй өмчөөр тооцуулан төрийн зохих байгууллагын (Хөгжлийн банк) өмчлөлд шилжүүлэх арга хэмжээ авах замаар “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болох, улмаар зээлийн эргэн төлөлтийг тус компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнгээр богино хугацаанд барагдуулах ажлыг зохион байгуулах саналыг Хөгжлийн банк гаргасан байдаг. Үүнийг дагуу компанийн менежментийг төр хариуцсанаар үйлдвэрлэлийн бүтээмж сайжирч, өр төлбөрийн хэмжээ эрс буурсан хэмээн албаныхан мэдээлээд буй юм.

Ардчилсан нам дахь Улс төрийн клубүүдийн “GRAND MEETING” нэгдсэн зөвлөгөөн болно
Ардчилсан нам дахь Улс төрийн клубүүдийн “GRAND MEETING” нэгдсэн зөвлөгөөн болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.