Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар бизнесийн салбарын төлөөллүүд байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Их Британийн худалдааны танхимын төлөөлөл Тоби дараах зүйлийг ярив. Тэрбээр,
"Гадаадын шууд хөрөнгө оруулагчдын төлөөллийн хувьд АН-ын эсэргүүцэж байгаад маш их харамсалтай байна. Олон жилийн хугацаанд энэ хуулийг гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчид хүлээлээ.
Биднийг дэлхий хүлээхгүй. Хөгждөгөөрөө хөгжөөд явна. Бидний хувьд Монгол Улсын хөрөнгө оруулалтыг илүү таатай болгож, олон улсын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Хуучин хууль нь үе өнгөрөөсөн байна. Шинэ нөхцөл байдалд уялдуулж, хуулиа шинэчлэх шаардлагатай. Энэ цаг нь одоо юм. Үүнийг хойшлуулж болохгүй.
Энэ бол Их Британийн тодорхой байр суурь. АН-ын хувьд энэ байр сууриа эргэж харж, зөв шийдвэр гаргаасай гэж хүсэж байна" гэсэн юм.