Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн ч АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага авсан юм. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Ерөнхийлөгчийн тухай хууль хэрэгтэй юм байна. Хоёр удаа нүүрсний сонсголоос зугтсан Х.Баттулга гэнэт иргэддээ хайртай баатрын дүрээр гарч ирээд иргэдийн тархи угаалт хийж байна.
Монголчуудыг хагалган бутаргаж байна. Бусад Ерөнхийлөгч байсан хүмүүс намын УИХ-ын гишүүдийг дагуулаад УИХ-ын даргатай уулзаж байгаа юм уу" хэмээлээ.