Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Энхтүвшин: АН гэлтгүй эрх барьж буй намын эрхэм гишүүд асуудлаа ойлгоод бизнесийн орчноо дэмжмээр байна. Ард түмнийхээ амьдралыг бодож улс төр хийгээч ээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар бизнесийн салбарын төлөөллүүд байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн өчигдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн шаардлага хүргүүлсэн байдаг. Тэгвэл үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийллээ. Тодруулбал,

"Ард түмнийхээ амьдралыг бодож улс төр хийгээч ээ гэж хэлмээр байна. Эдийн засаг, татварын орчин хэцүү байна. Тиймээс нэг захаас нь барьж аваад асуудлаа шийдэх талаар дэмжлэг туслалцаа үзүүлээч ээ. Мэдээж сонгууль дөхчихсөн ойлгож байгаа. Миний хувьд зөвхөн АН-ыг гэж бодохгүй байна. Эрх барьж байгаа намын эрхэм гишүүд энэ байдлаа ойлгоод, асуудлаа хэлэлцээд эдийн засгийн байдлаа ойлгоод бизнесийн орчноо дэмжмээр байна.

Асуудлаа ярилцаж шийдэхийн оронд хааж, боож сонгууль угтсан байдлаар битгий хааж боогооч ээ. Үндэслэлүүд нь ядмаг харагдаад байгаа, хууль батлагдахгүй бол өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиараа хэвээр үргэлжлээд явна. Ерөнхийдөө ард түмнийгээ бодож улс төр хийгээч ээ" хэмээв.

С.Бямбацогт: Алдаануудаа засаж, хөрөнгө оруулагчийг гадаадын, дотоодын гэж ялгахаа больж байгаа. Тиймээс энэ хуулийг хэлэлцэх ёстой
С.Бямбацогт: Алдаануудаа засаж, хөрөнгө оруулагчийг гадаадын, дотоодын гэж ялгахаа больж байгаа. Тиймээс энэ хуулийг хэлэлцэх ёстой
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.