Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Энхтүвшин: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар бизнесийн салбарын төлөөллүүд байр сууриа илэрхийлж байна. Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр,

"Энэ хуулийн төслийг хэд хэдэн удаа хэлэлцсэн. Өмнө нь МҮХАҮТ-аас 60 орчим саналыг хүргүүлснээс зарим саналууд маань тусгагдаж орсон байна. Энэ хуулийн төслийн хувьд одоогийн мөрдөгдөж байгаа хуулиас сайжирсан зүйл байна. Мөн энэ хууль нь Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх маш том сигнал болох учраас өнөөдрийн үүсээд буй байдалтайгаар хандах нь зохисгүй юм.

Бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар хамгийн эхний чухал асуудал нь хууль эрх зүйн орчинтой холбоотой асуудал байна. Гэнэт өөрчлөлт ордог нь ААН-үүдийг хүндрэлтэй байдалд оруулдаг тул үүнийг өөрчлөх хэрэгтэй гэсэн санал тавьсан байсныг анх удаа хуульд орсон.

Мөн төрийн байгууллагуудын уялдаа холбоо их чухал байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулгын төсөл дээр энэ чиглэлээр бүтэн бүлэг оруулсан байсан. Үүнд олзуурхаж байна.

Түүнчлэн Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд татварын хувь хэмжээнээс гадна маргаан шийдвэрлэх процесс их чухал байдаг. Үүнийг мөн бүтэн бүлэг нэмж оруулсан байна лээ.

Ерөнхийдөө энэ хуулийг хэлэлцэх нь зүйтэй. Хэрэв эргээд хэлэлцэгдэхгүйд хүрвэл энэ нь хөрөнгө оруулагчдад буруу сигнал болно" гэв.

ШУУД: Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн талаар бизнесийн салбарын төлөөллүүд байр сууриа илэрхийлж байна
ШУУД: Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн талаар бизнесийн салбарын төлөөллүүд байр сууриа илэрхийлж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд