Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хөдөлгөөнт эргүүл, жижүүрийн шуурхай алба зэрэгт шаардлагатай 92 авто машин хүлээлгэн өглөө.
Тодруулбал, энэ оны нийслэлийн төсвийн хөрөнгөөр цагдаа болон эрүүл мэндийн байгууллагууддаа парк шинэчлэлтийн ажил хийж байгаа аж.
Үүнээс эрүүл мэндийн газруудад 4,8 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажил хийж байгаа бол цагдаагийн байгууллагад 7,5 тэрбум төгрөгөөр автомашин авч, парк шинэчлэл хийж байна гэлээ.
Түргэний автомашины хувьд дуудлагаас хойш цаанадаж 20 минутын дотор очих зорилгыг тавьдаг. Одоогоор түргэний 80 гаруй машин ашиглагдаж байна. ХӨСҮТ, ЗӨСҮТ-д тус бүр нэг машин, түргэний 40 машин, цагдаагийн 52 автомашин хүлээлгэн өгч байгаа юм байна.