Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Цасанд суусан 44 автомашиныг татан гаргаж, 303 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Онцгой байдлын байгууллагад өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нд Завхан аймгийн Алдархаан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Алтай аймгийн Дарви, Увс аймгийн Тариалан, Говь-Алтай аймгийн Цогт, Дорнод аймгийн Баянтүмэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд автомашин цасанд суусан нийт 8 удаагийн тохиолдол бүртгэгджээ.

Тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 44 автомашиныг татан гаргаж, 303 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Он гарсаар цасанд суусан нийт 18 удаагийн тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 325 иргэний амь насыг аварч, 51 тээврийн хэрэгслийг татан гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ҮЙЛ ЯВДАЛ: Автозам ашигласны төлбөрийг завшиж байж болзошгүй албан тушаалтнуудыг огцруулах шаардлага хүргүүлнэ
ҮЙЛ ЯВДАЛ: Автозам ашигласны төлбөрийг завшиж байж болзошгүй албан тушаалтнуудыг огцруулах шаардлага хүргүүлнэ
 
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.