"Хотын даргаар Э.Бат-Үүлийг ажиллаж байх үед хохирсон иргэдэд нийслэлээс орон сууц олгоно" гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ талаар Хотын дарга асан Э.Бат-Үүл хариу тайлбар өгчээ. Тэрбээр,
"2016 онд нийслэлд МАН ялаад, хамгийн эхлээд хийсэн ажил нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг зогсоож, гэр хорооллын 1500 орчим айлыг орох оронгүй болгосон. Новширч найман жил болчхоод, одоо намайг гүтгэж сонгуульд орох гэнэ. Хуцав аа, Х.Нямбаатар аа. Би илчилнэ ээ" гэв.