Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын Техас мужид ахуйн хийн түлш дэлбэрч, 21 хүн бэртжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

АНУ-ын Техас мужийн Форт Ворт хотод орон нутгийн цагаар 15:30 цагт зочид буудлын барилгад ахуйн хийн түлш дэлбэрч, 21 хүн бэртжээ. Үүний сацуу төвийн ойролцоох гудамж, орон сууцанд их хэмжээний үнс нурам бургиснаас үүдэж оршин суугчдыг өчигдөр буюу даваа гарагийн орой нүүлгэн шилжүүлсэн байна.

Тус хотын албаныхан дэлбэрэлтийн шалтгааныг тогтоож чадаагүй бөгөөд зочид буудал болон тухайн үед гудамжаар явж байсан хэдэн хүн өртсөн талаар мэдээлэх боломжгүй байгаа аж.

Форт Ворт хотын төвд ойролцоо байрлах тус зочид буудал өнгөрсөн тавдугаар сард тус хотын түүхэн барилгуудыг нэг болох Вагонерын барилгыг засварласны дараа нээгдсэн байна. Уг барилгыг анх 1920 онд барьсан бөгөөд ”анхны олон шинж чанарууд” нь цагийн явцад хадгалагдан үлдсэн гэж зочид буудлын вэбсайтад онцолжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Н.Алтанхуяг: Хэн мөнгөтэй нь ялдаг сонгууль руу битгий яваасай
Н.Алтанхуяг: Хэн мөнгөтэй нь ялдаг сонгууль руу битгий яваасай
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна