Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад бүсгүй хусны холтосыг уран бүтээл болгон амилуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 11 секунд

Хятадын Рашаан хотод амьдардаг Шие Цайюнь гэх эмэгтэй өөрийн нутагт элбэг тархсан хус модны холтсыг ашиглан уран бүтээл хийж, түүнийгээ соёлын бодлоготой уялдуулсан байна.

Тодруулбал, Шие Цайюнь ойн аж ахуйн компани байгуулан, холтосыг зураач нартай хамтран нарийн технологиор бүтээлч ашиглаж, гайхамшигтай уран бүтээл хийж зах зээлд гаргажээ. Компани нь ашиг орлогын хувьд эхэндээ алдагдалтай байсан ч 2018 оноос аажмаар орлого зарлага нь тэнцэж, дараа жилээс нь тогтмол ашигтай ажилласан байна. Ийнхүү нэг хоёр жилийн дараагаас жилийн дундаж орлого нь 600 мянган юаньд хүрсэн байна.

Рашаан хот нь хус мод элбэгтэй тул намар бүр газраар хөглөрөн хийсэх хусны хатсан холтосноос болж гал гарч, ой хээрийн түймэр дэгддэг байна. Харин Шие Цайюнь бүсгүй тэрхүү хог, хаягдлыг уран бүтээл болгожээ.

Эх сурвалж: Хятадын олон улсын радио 

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалтыг зөрчвөл 20 мянган төгрөгөөр торгоно
Өнөөдрөөс дугаарын хязгаарлалтыг зөрчвөл 20 мянган төгрөгөөр торгоно
 
ЧУУЛГАН: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын асуудлыг хэлэлцэж буй хоёр өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга ИРСЭНГҮЙ
ЧУУЛГАН: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын асуудлыг хэлэлцэж буй хоёр өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга ИРСЭНГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.