Өчигдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 30,504,370 баримт хамрагдсанаас:
- 5 сая төгрөгийн 1
- 3 сая төгрөгийн 24
- 1 сая төгрөгийн 281
- 100 мянган төгрөгийн 2714
- 30 мянган төгрөгийн 27,467 баримт тохиролд таарч азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 25271835. Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 86371813.