Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Номинчимэг: Сэлбэ гол руу бохирдлоо асгасан хоёр компанид зөрчлийн хэрэг үүсгүүлэхээр прокурорт хандсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүссэн. Үүнтэй холбоотойгоор ойролцоох оршин суугчид нь гомдол гаргаж, эргээ давах эрсдэлтэй байгааг мэдэгдээд буй. Энэ дагуу албаныхан тус газарт ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "Хоёр ААН өөрсдийнхөө хаягдал хөрс усыг зөвшөөрөлгүй хоолой ашиглаж, Сэлбэ рүү урсгасан байна. Тиймээс Байгаль орчны газраас хяналт тавьж, торгуулийг нөхөн төлүүлэх ажил хийж байна. Гэхдээ ийм халиа үүссэн нь зөвхөн энэ 2 компаниас болсон юм биш. Гол шалтгаан нь зуны үер, хур тунадас ихтэй байсантай холбоотой.

Хөрсний ус шахаж байна гэх мэдээлэл Байгаль орчны газарт өнгөрсөн арванхоёрдугаар сард ирсэн. Улмаар Зөрчлийн хэрэг үүсгэхээр прокурорт мэдээллээ хүргүүлсэн. Прокурор Зөрчлийн хэрэг нээсэн тохиолдолд Усны газраас асгасан хэмжээний дагуу нөхөн төлбөрийн дүгнэлт гарч, үүгээр нь бид хохирлоо нөхөн төлүүлэх арга хэмжээ авна" гэлээ.

ШУУД: Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэж, эргээ давах эрсдэлтэй байгаатай холбогдуулан ГУББГ-аас мэдээлэл өгч байна
ШУУД: Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэж, эргээ давах эрсдэлтэй байгаатай холбогдуулан ГУББГ-аас мэдээлэл өгч байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.