Та Монгол Улсын хэд дэх иргэн бэ.... Энэ талаар албан ёсны дараах тайлбарыг хүргэж байна.
Иргэдийн хамгийн их анхаарал татсан СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК-ийн хүрээнд гаргаж байгаа мэдээлэл нь “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн санд тулгуурлан хийж байгаа тооцоолол юм. Энэхүү “Монгол Улсын ...-р иргэний тооцоолол” нь хүн ам, орон сууцны тооллого бүрийн дараа хийгддэг хүн амын хэтийн тооцоотой, бүр тодруулбал, 2015 онд 3 сая дахь иргэнийг тодруулж алдаршуулсан аргачлалтай зарчмын хувьд ижил тооцоо юм.
Өөрөөр хэлбэл, хүн ам зүйчид ирээдүйн хүн амынхаа тоог төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний бодит мэдээлэлд тулгуурлан тооцдог бол үүнтэй ижил зарчмаар өмнөх хугацаанд хичнээн хүнтэй байсныг тооцоолох арга зүй юм. Тэгэхээр СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК-ийн хүрээнд гаргаж байгаа “Та Монгол Улсын ... дахь/дэх иргэнээр мэндэлжээ” гэсэн мэдээлэл нь иргэн Та мэндэлснээр Монгол Улсын хүн ам тухайн тэр цаг үед ... болжээ гэсэн агуулгыг илэрхийлж байгаа юм байна. Энэ бол үнэхээр СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК шүү.
Та хэд дэх иргэн гэдгээ энд дарж үзнэ үү.