Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөс цөмөрч, 1.7 метрийн гүнтэй усанд унасан иргэнийг эсэн мэнд гарган авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Хөвсгөл аймаг, Мөрөн сум Нисэх багийн “Дэлгэрмөрөн” голын мөсөн дээгүүр явганаар зорчин явсан иргэн голын мөс цөмөрч орсон тухай дуудлагыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар өчигдрийн 13:58 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж иргэн Д-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 14:34 цагт аймгийн төвөөс урд зүгт 5 км зайтай “Дэлгэрмөрөн” гол, “Бааст” голын уулзвар Мөрөн сумын Урандөш багийн “Гахайн даваа” гэдэг газар, “Дэлгэрмөрөн” голын 1.7 метрийн гүнтэй уснаас гарган анхны тусламж үзүүлэн, эсэн мэнд хүлээлгэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Торгууль, татвараа төлөөгүй, үзлэгт ороогүй тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөн оролцуулахгүй байх зохицуулалт өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ
Торгууль, татвараа төлөөгүй, үзлэгт ороогүй тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөн оролцуулахгүй байх зохицуулалт өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.