Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Торгууль, татвараа төлөөгүй, үзлэгт ороогүй тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөн оролцуулахгүй байх зохицуулалт өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ

Огноо
Унших
0 минут 55 секунд

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ.

Уг хуулиар торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлана хэмээн Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэж байсан. Тэрбээр, "Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс дагаж, мөрдөж эхэлнэ. Энэ хуулиар торгуулиа төлөөгүй, оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Хязгаарлана" хэмээн мэдэгдсэн юм.

Өөрөөр хэлбэл, түүний мэдэгдснээр өнөөдрөөс эхлэн торгууль, татвараа төлөөгүй, үзлэг оношилгоондоо ороогүй тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөн оролцуулахгүй байх зохицуулалт мөрдөгдөж эхэлж буй аж.

“Алтай хотхон”-д улсын сургууль, цэцэрлэг барих газрын асуудал шийдэгдлээ
“Алтай хотхон”-д улсын сургууль, цэцэрлэг барих газрын асуудал шийдэгдлээ
 
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.