Монголын аялал жуулчлалын салбарын ууган эвент болох "Түмэн Тэмээний Баяр" 25 дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал 2024 оны хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болох аж..
Дээрх үйл ажиллагааны дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулж байна.
2023 оны хоёрдугаар сарын 1.
16:00 – 19:00 Зочид төлөөлөгчид, оролцогчдыг угтан авч байрлуулна.
16:00 – 19:00 Тэмээчдийн техникийн зөвлөгөөн.
2023 оны хоёрдугаар сарын 2.
09:00 – 13:00 “Түмэн тэмээний баяр – 2024” -ын тэмээн поло тэмцээний урьдчилсан тоглолтууд
09:00 – 18:00 Тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн
10:00 – 12:00 Тэмээтэй буухиа уралдаан /4500 метр/
14:00 – “Түмэн тэмээний баяр – 2024” -ын нээлтийн ажиллагаа /“Тэмээтэй парад жагсаал”-аар эхэлнэ. Тэмээний баярт ирсэн жуулчид, иргэд сайн дураараа тэмээтэй парад жагсаалд оролцох боломжтой/
14:00 – 15:00 “Тэмээтэй сайхан хос”-ыг шалгаруулна
14:00 – 16:00 Сайхан буур, сайхан ингэ шалгаруулна
16:00–17:00 “Тэмээн поло”-гийн аваргын цомын төлөөх тоглолт
16:00 – 17:00 Тайлаг тэмээний уралдаан
19:00 – 22:00 Тэмээний баярт зориулсан шоу арга хэмжээ /Гранд говь жуулчны бааз/
2023 оны хоёрдугаар сарын 3.
09:00 – 12:00 “Түмэн тэмээний баяр-2024” наадмын хурдан тэмээний уралдаан
– Атан тэмээний уралдаан
– Хоёр наст буюу Торомны уралдаан
– Хурд хүч, авхаалж самбаа шалгасан богино зайн уралдаан
09:00 – 14:00 Тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн
14:00 Тэмээчид, малчдын авхаалж самбааг сорьсон “Тэмээтэй буухиа тэмцээн”
16:00 Шагнал гардуулах, хаалтын ажиллагаа.