"Улаанбаатар смарт карт" ХХК-аас "Нийслэлийн Нийтийн тээврийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх талаар мэдэгдлийг манай компанид ирүүлсэн тул тодорхой шийдвэр гарах хүртэл оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоож байгааг мэдэгдэж байна" гэх мэдээлэл гаргасан байдаг.
Тэгвэд уг асуудлаар Нийтийн Тээврийн Газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга Д.Отгонжаргал:
2024 оныг дуустал оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчуулах зохицуулалтыг хэвээр үргэлжлүүлнэ. Оны төсөвт оюутнуудын нийтийн тээврийн унааны нөхөн олгох зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, 12.3 тэрбум төгрөг болгон баталсан тогтоолыг үндэслэсэн. Ажлын өдөр оюутнууд нийтийн тээврээр нэг удаа үнэгүй зорчиж байгааг хоёр удаа болгож байна" гэв.