Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д эмчлүүлж байсан дөрвөн энхийг сахиулагч эдгэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд


ЭМЯ-наас ээлжит хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 627 хүнд коронавирусний шинжилгээг хийлээ. Бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. 

Үүнийг задалж хэлбэл, 

  • Наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүний хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 14-нд Сөүлээс ирсэн 265 хүний шинжилгээ
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа 25 хүний давтан
  • Дорноговь аймгийн Ханги-Мандал боомтоор орж ирсэн 18 жолоочийн шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн 23 хүний
  • Сувиллын ажиглалтад байгаа 32 хүний
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирусний халдвар илрээгүй. 

Коронавирусийн халдвар авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гаран дараагийн шатны ажиглалтад шилжлээ.

Эдгэрсэн хүмүүс нь 2020 оны долдугаар сарын 14-нд эх орондоо ирсэн 34, 33, 29, 35 настай энхийг сахиулагчид юм" гэв.

Х.Баттулга: Хүн амаа өсгөх бодлогоо хэзээ ч орхиж, дутааж болохгүй
Х.Баттулга: Хүн амаа өсгөх бодлогоо хэзээ ч орхиж, дутааж болохгүй
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.