Цоохор ирвэсийн тухай сонирхолтой 15 баримтыг уншигч танд танилцуулъя.
- Монгол Улс 800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг.
- Цоохор ирвэс Төв Азийн 12 оронд тархан нутагшсан
- Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг.
- Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой.
- Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг.
- Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг.
- Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг.
- 14 метр хүртэл хол үсрэх чадвартай.
- Цоохор ирвэс 10-13 жил насалдаг.
- Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг.
- Гинс дунджаар 4 сар хээлээ тээдэг.
- Гүем 2 нас хүртлээ эхийн хамт амьдардаг.
- Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог.
- Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг.
- Цоохор ирвэсийн толбо хүний хурууны хээ шиг бодгаль бүрээр өөр байдаг