Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малчин, оюутан, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд жилд 79,200 төгрөгийг ЭМД-д төлнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Эрүүл мэндийн даатгалын 2024 оны шимтгэлийн хувь хэмжээг танилцуулж байна. Тодруулбал,

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь буюу сард 6600 төгрөг, жилд 79,200 төгрөг
  • ААН, байгууллагын ажилтан- Сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь буюу ажилтан 2 хувь, ажилтан 2 хувийг хариуцна
  • Их дээд сургууль, Коллеж, МСҮТ-ийн суралцагч- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь буюу сард 6600 төгрөг, жилд 79,200 төгрөг
  • Малчин- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь буюу сард 6600 төгрөг, жилд 79,200 төгрөг
  • Гадаадын иргэн, харьяалалгүй хүн- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь буюу сард 13,200 төгрөг, жилд 158,400 төгрөг

Даатгуулагч иргэд ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр аливаа учирч болзошгүй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, хэрэгцээтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэх ба И-баримт аппликэйшнээр дамжуулан ЭМД-ын шимтгэлээ сараар, хагас жилээр, бүтэн жилээр сонгон төлөх боломжтой.

бичвэр-н график зураг байж магадгүй

Үндсэн хуулийн оршил хэсгийг тайлбарлахуй
Үндсэн хуулийн оршил хэсгийг тайлбарлахуй
 
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.