ЭМЯ-наас коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл коронавирусний эсрэг дэлхийн улс орнуудын авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр,
"БНХАУ-ын Синахуарн компанийн бүтээж буй коронавирусний вакцин хамгийн амжилттай явж байна гэсэн мэдээллийг Америкийн Анагаах ухааны сэтгүүл онцолсон байна. Сүүлийн байдлаар тус вакцин аюулгүй, хамгийн сайн дархлаа үүсгэж байгаа дүн гарсан аж. Гэхдээ судлаачид цаашдаа дахин судлах шаардлагатай гэж үзжээ.
Мөн Модерна компанийн бүтээж буй вакциныг судлаачид энэ оны сүүлээр гарч магадгүй гэж үзэж байна. Туршилтын хувьд маш үр дүнтэй байгаа бөгөөд хүүхдэд хэдэн тунгаар яаж өгөх талаар цаашид сайтар судлах хэрэгтэй гэжээ. Дэлхийн эрдэмтэн судлаачдын зүгээс дээрх 2 вакциныг туршилтын шатандаа явж буй вакцинуудаас хамгийн үр дүнтэй нь гэж үзсэн байна" гэлээ.