Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: ОХУ-ын иргэн, ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

ЭМЯ-наас Ковид-19 тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Тандалт, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга А.Амбасэлмаа:

"Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, Зоонозын өвчин судлалын лабораториудад нийтдээ 625 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 624 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 1 жолоочийн шинжилгээнд коронавирус илэрvсэн. Тэрээр 45 настай эрэгтэй бөгөөд ОХУ-ын иргэн юм.

Мөн өнөөдөр 3 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилал руу шилжиж байна. Тэдгээр хүмүүс нь долдугаар сарын 11-нд ирсэн 23 настай, 31 настай энхийг сахиулагчид болон зургадугаар сарын 25-нд Москва-УБ-ын онгоцоор ирсэн 22 настай эрэгтэй нар юм." гэлээ.

 

Манай улсад өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан тохиолдол нийт 298, үүнээс эдгэрсэн 272, сувилалд 49, гэрийн ажиглалтад 16, ажиглалт тандалтын хугацаа дууссан 207 хүн байна. Мөн өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 26 хүн байгаа бөгөөд тэдгээрийн 24 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүнийх хүндэвтэр байгаа аж.
Өнгөрсөн оны улсын төсвийн зарлага 9.3 их наяд төгрөгт хүрчээ
Өнгөрсөн оны улсын төсвийн зарлага 9.3 их наяд төгрөгт хүрчээ
 
Голомт банк: Ажилтнууддаа цалинтай амралт олгоно
Голомт банк: Ажилтнууддаа цалинтай амралт олгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.