Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилтын хүрээнд Хоол, хүнсний үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын хүнсний органик хаягдлыг ангилан ялгаж компост бордоо хийн, ногоон байгууламжийн хөрсний үржил шимийг сайжруулах, Нийслэл орчмын доройтсон хөрсийг нөхөн сэргээхэд ашиглахаар ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд өчигдөр буюу баасан гарагт Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд тус дүүргийн ресторан, хоолны газруудын төлөөллийг цуглуулж хүнсний органик хаягдлаа хэрхэн ангилж бэлтгэх, хэрхэн тээвэрлэх нэгдсэн заавар зөвлөгөө өгчээ. Ийнхүү наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ангилсан хүнсний хаягдлыг тээвэрлэн компост бордоо хийх талбайд хүргэхээр болсон байна.
Эх сурвалж: Нийслэлийн захирагчийн ажлын алба