Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хот тохижилтын тусгай зориулалтын машин механизм худалдан авах тендерт 21 ААН материалаа ирүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 56 секунд

УБЗАА-наас Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизмыг худалдан авах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн сарын 27-нд зарласан. Ийнхүү тендерийн материалыг өнөөдөр /2023.12.28/ 11:30 цаг хүртэл хүлээн авч, тендерийн нээлтийг тус өдрийн 11:40 цагт нээхээр заасан юм.

Энэ хүрээнд өнөөдөр хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизм нийлүүлэх тендерийн материалыг олон нийтэд нээлттэй зарлалаа.

Тендер шалгаруулалт нь зургаан багц ажлаас бүрдэж байгаа бөгөөд нийт 21 аж ахуйн нэгж тендерийн материал илгээжээ. Тодруулбал,

  1. Зам, цас цэвэрлэгээний тусгай зориулалтын машин нийлүүлэх ажилд таван компани,
  2. Олон үйлдэлт бага оврын авто ачигч нийлүүлэх ажилд гурван компани,
  3. Өөрөө буулгагч ачааны машин нийлүүлэх ажилд таван компани,
  4. Дугуйт авто ачигч, цас үлээгчийн хамт нийлүүлэх ажилд гурван компани,
  5. Усны барилга байгууламжийн механизм нийлүүлэх ажилд хоёр компани,
  6. Автомашинд суурилагдсан помп, зөөврийн цахилгаан үүсгүүр нийлүүлэх ажилд гурван компани тус тус тендерийн материал илгээсэн байна.

Ийнхүү тендерийн нээлтийн тэмдэглэлийг хэвлэн, Үнэлгээний хорооны гишүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулснаар тендерийн нээлт дуусаж, эхний Үнэлгээний хорооны үйл ажиллагаа дуусаж байгаа юм. Хоёр дахь Үнэлгээний хороо тендерт ирсэн баримт бичгийг хуулийн хугацаанд сонгон шалгаруулна.

Дээрх зургаан багц ажлын хүрээнд тусгай тоноглол бүхий 70 техник хэрэгслийг худалдан авах бөгөөд хот нийтийн аж ахуйн ажлыг хөнгөвчлөх, шинэ төрлийн механизмууд байх юм.

Дүүжин тээврийн ажлыг гуравдугаар сард багтааж эхлүүлнэ
Дүүжин тээврийн ажлыг гуравдугаар сард багтааж эхлүүлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.