Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Түвшинбаяр Олимпын аварга болсон өдрөөрөө МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Монголын Үндэсний олимпын хорооны ээлжит бус хурал өнөөдөр болж, шинэ ерөнхийлөгчөөрөө Найдангийн Түвшинбаярыг сонголоо. 

Тодруулбал, МҮОХ 176 гишүүнтэйгээр буюу 74%-ийн ирцтэйгээр хуралдаж, олимпын аварга Н.Түвшинбаярыг ерөнхийлөгчөөрөө сонгосон байна. Хэдийгээр тус хорооны ерөнхийлөгчид Н.Түвшинбаяр ганцаараа буюу нэг хүн нэр дэвшсэн хэдий ч хуралд оролцсон гишүүдийн 50+1 хувийн саналыг авч байж сонгогдох журамтай юм. Харин тэрээр 94.6 хувийн саналаар сонгогдсон байна.

Н.Түвшинбаяр ийнхүү 2008 оны энэ өдөр МУ-ын түүхэнд олимпын анхны аварга болсон өдрөөрөө МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдож, ирэх 4 жил тус хороог тэргүүлэхээр боллоо.
Нийслэлийн МАН-ын хороо орон нутгийн сонгуульд шударгаар өрсөлдөнө гэв
Нийслэлийн МАН-ын хороо орон нутгийн сонгуульд шударгаар өрсөлдөнө гэв
 
COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.