Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн МАН-ын хороо орон нутгийн сонгуульд шударгаар өрсөлдөнө гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд


Аймаг, нийслэлийн, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль 2020 оны аравдугаар сарын 15-нд болох товтой. Тус сонгуульд нийслэлийн МАН-ын хороо оролцоно гэдгээ албан ёсоор илэрхийлэв.

Тодруулбал, өнөөдөр болсон Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны III хуралдаанаар орон нутгийн сонгуульд оролцох шийдвэрээ гаргаж, Нийслэлийн сонгуулийн хороонд хуулийн дагуу бичиг баримтаа хүргүүлэхээр болжээ. 

Нийслэлийн МАН-ын хороо Монгол Улсын Үндсэн хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийг даган мөрдөж бид шударгаар өрсөлдөхөө илэрхийлж, өрсөлдөгчдөө ч мөн шударгаар, хуулийн дагуу сонгуульдаа оролцохыг уриаллаа. 

Тус хороо нь маргааш хуулийн дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд оролцохоо илэрхийлэн саналаа хүргүүлэх аж.

Орон нутгийн сонгуульд ХҮН нам ялбал П.Наранбаяр хотын дарга болно
Орон нутгийн сонгуульд ХҮН нам ялбал П.Наранбаяр хотын дарга болно
 
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.