Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийн цэгүүд дээр авто машины зогсоолтой болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулинд өөрчлөлт орсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.  Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийн хязгаарууд дээр нэмэлт өөрчлөлт орсон талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд:

“Нийслэл хотын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2010 оноос хойш дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлж эхэлсэн.  Дугаарын хязгаарлалтын бүс гэсэн тэмдэг 2019 оноос ашиглагдаж ирсэн. Энэ тэмдэг орсон бүсэд өглөөний 08-20:00 хүртэл тэр бүсэд дугаарын хязгаарлалт хэрэгжинэ. Дугаарын хязгаарлалтын бүс  тэмдэгийг бүсүүдийн эхлэл хэсэг дээр байрлуулаад дуусчихсан хэрэгжихэд бэлэн болчихсон байгаа юм." гэв

Харин дугаарын хязгаарлалтын бүсээр явах боломжгүй жолоочид бүсээс гадуур зорчих эрхтэй ба хязгаарлалтын бүсийн эхлэлийн цэг дээр ирээд машинаа зогсоолд байрлуулан нийтийн тээврээр зорчих боломжтой болж байгаа аж. 

Энэ талаар НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал:

“Өмнө байсан дугаарын хязгаарлалт болон бүсчлэл хэвийн үргэлжилнэ. Бүсчлэлийн хязгаарлалт тогтоосон цэгүүд дээр нийтийг хамарсан томоохон машины зогсоол байгуулж улмаар иргэд зогсоолдоо машинаа тавиад автобусандаа суугаад явах боломжтой болох ажлыг эхлүүлээд байна” гэсэн мэдээлэл өглөө.

Дугаарын хязгаарлалт нь өглөө 08:00-20:00 цагуудад 32-ын тойргоос урагшаа, Сансарын тойргоос зүүн дөрвөн зам, зүүн дөрвөн замаас оффицеруудын ордон, дүнжингаравын уулзвар, нарны гүүр бүхэлдээ, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс хойш чиглэлд, 10-р хороололоос баянбүрдийн тойрог хүртэлх бүсүүдэд хамаарна. Автомашины дугаарын хязгаарлалт нь:

Даваа- 1, 6

Мягмар- 2, 7

Лхагва- 3, 8  

Пүрэв- 4, 9

Баасан- 5, 0 тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд хамаарах юм.

Мөн дугаарын хязгаарыг зөрчсөн жолоочийг зөрчлийн тухай хуулиар иргэнд 200 нэгж , аж ахуйн нэгжид 2000 нэгжийн шийтгэл оногдуулна

Л.Дэлгэрмаа

 

Дэрвэгэр жиргэрүүгийн 680 кг үндэс хилээр гаргахыг завджээ
Дэрвэгэр жиргэрүүгийн 680 кг үндэс хилээр гаргахыг завджээ
 
Н.Учрал: Х.Баттулга гишүүн хүртэл өнөөдөр чуулгандаа ирсэн байна
Н.Учрал: Х.Баттулга гишүүн хүртэл өнөөдөр чуулгандаа ирсэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.