Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэрвэгэр жиргэрүүгийн 680 кг үндэс хилээр гаргахыг завджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд


Хууль бусаар 680 кг дэрвэгэр жиргэрүү хилээр гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал, Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний терминалын гарах чиглэлээр 2020 оны наймдугаар сарын 13 буюу өчигдөр Монгол Улсын иргэн М өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн урд хэсэгт, нүүрсэн дунд 680 кг бүхий 43 шуудай дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг тээвэрлэж, хилээр хууль бусаар гаргахыг завдсан байна. 

Дэрвэгэр жиргэрүү нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон, БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон ургамал юм.

А.Амбасэлмаа: Манай улсад бүртгэгдсэн 297 тохиолдлын 269 нь эдгэрээд байна
А.Амбасэлмаа: Манай улсад бүртгэгдсэн 297 тохиолдлын 269 нь эдгэрээд байна
 
”Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох Монголын шигшээ багийн хувцасны загварыг танилцууллаа
”Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох Монголын шигшээ багийн хувцасны загварыг танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.