Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хонконгийн хэвлэлийн магнат Жимми Лай: Хятадыг өөрчлөлгүйгээр дэлхийд энх тайвныг тогтоох боломжгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 43 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Гадаадын улс төрийн хүчнүүдтэй хуйвалдсан гэх хэргээр баривчлагдсан Хонконгийн хэвлэлийн магнат Жимми Лай батлан даалтаар суллагдсан байна.
  • Гэсэн хэдий ч тэрээр Хонконгийн ард иргэдээ эрх чөлөөнийхөө төлөө үргэлжлүүлэн тэмцэхийг уриалсаар байгаа бөгөөд  АНУ-аас мөн тусламж хүссэн ажээ.

Жимми Лай Чи-Ин 1995 онд Apple Daily сониныг үүсгэн байгуулж байсан юм. Өнгөрөгч наймдугаар сарын 10-ны даваа гарагт түүнийг гадаадын улс төрийн хүчнүүдтэй хуйвалдсан хэргээр баривчилсан ч батлан даалтаар суллагдсан ажээ. Мөн тэрээр Хонконгийн эрх чөлөөний төлөөх тэмцэлдээ АНУ-аас тусламж хүссэн бөгөөд энэ нь “олон улсын үнэ цэнтэй харилцааг үгүй хийдэг” Хятадын байр суурийг бага ч болтугай өөрчилнө хэмээн найдаж байгаа юм. Учир нь тэрээр “Хэрвээ бид Хятадыг өөрчлөхгүй бол энэ дэлхийд хэзээ ч энх тайван тогтохгүй” хэмээн анхааруулж Хонконгийн ард иргэдийг хотынхоо бие даасан байдалд гадны нөлөөнөөс хамгаалан тэмцэж, радикализмыг эсрэг зогсохыг уриалж байгаа юм.

Лай өөрийн хоёр хүү болон 4 ажилчдын хамтаар Apple Daily сониныг эрхлэн гаргадаг ба тус сонин нь Бээжинг шүүмжилдгээрээ алдартай юм. Гэвч даваа гарагт түүний ажлын оффис руу нь 200 гаруй цагдаа ирэн Лайг шинэ хуулийн дагуу баривчилж хэвлэлийн эрх чөлөөнд дахин нэг удаа халдсан байна. Үүний дараа тэрээр батлан даалтаар суллагдсан ч Коммунист намын хэвлэл болох People’s Daily-гээс пүрэв гарагт мэдээлэл гаргасан нь “түүнийг сулласан ч хотын хуулийн дагуу шийтгэх л болно” гэсэн юм.

Үүний дараагаар Лай АНУ-ын улс төр болон эдийн засгийн асуудлаар зөвлөгөө өгдөг шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 40 минутын онлайн яриа хийх үеэрээ нулимс цийлэгнүүлэн сууж байсан ба “Амьдралд минь ийм ихээр баярлаж сэтгэл хөдөлсөн үе байгаагүй, асуудал, бэрхшээл их тулгарсан ч одоо л миний хийж буй зүйлс зөв гэдэг нь мэдрэгдэж байна” хэмээжээ.

“Хэрвээ бидний дуу хоолой нөлөө бүхий улс төрчдөд хүрэх юм бол тэд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлж бидэнд сайнаар эргэх болно”, “Хятадын барууны эсрэг чиглэгдсэн үйл ажиллагааг бид өөрчлөх ёстой, барууны үнэт зүйлсийг хөсөр хаях нь олон улсын худалдаа, улс төр, дипломат салбарт хэзээ ч сайнаар нөлөөлөхгүй.”  хэмээн Лай ярилцлагадаа дурдсан юм. Лай-ийн баривчлалтаас хойш түүний сониныг дэмжигчдийн тоо эрс нэмэгдсэн буюу 20,000 шинэ захиалагчтай болж нийтдээ 600,000-д хүрсэн юм. Мөн пүрэв гарагийн дугаар 138,000 хувь хэвлэгджээ. 

Одоогоор үндэсний шинэ аюулгүй байдлын хуулиар 10 хүн баривчлагдсан бөгөөд үүний дунд “Scholarism” бүлгэмийн идэвхитэй гишүүн Агнес Чоу байгаа юм. Батлан даалтаар суллагдсаныхаа дараа тэрээр мэдэгдэл хийхдээ “хамгийн аймшигтай” баричлалт байлаа гэсэн байна. Агнес Чоугийн талаар эндээс: http://ubn.mn/r/5418

Эх сурвалж: South China Morning Post

Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулна
Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулна
 
АГААРЫН ЧАНАР: Шархад орчимд агаар “МАШ ИХ БОХИРДОЛТОЙ” байна
АГААРЫН ЧАНАР: Шархад орчимд агаар “МАШ ИХ БОХИРДОЛТОЙ” байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.