Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Засгийн газрын зарим гишүүний хамт Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц, тулгамдсан асуудлын талаар сонсгол хийн холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг төслийн явц, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан бөгөөд үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажил бүрэн дуусаж, үйлдвэрийн талбайн газар шорооны ажил, ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгаа тухай мэдээлэв.

Мөн үйлдвэрийн технологийн бус байгууламжийн барилга угсралтын (EPC-1) ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулж, түүнтэй хэлэлцээр хийж дууссан бөгөөд гэрээ байгуулахаар ажиллаж байгаа тухай дурдлаа. Энэхүү гэрээг байгуулснаар үйлдвэрийн эхний үе шатны барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил эхлэх юм.

Энэхүү төсөл нь Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтойг Шадар сайд цохон тэмдэглээд, үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад холбогдох төрийн болон орон нутгийн байгууллагууд шуурхай, нягт хамтран ажиллах шаардлагатайг анхааруулж, үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлж, газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлэх, газрын тос дамжуулах хоолойн төслийн санхүүжилтийг ойрын хугацаанд эхлүүлэх зэрэг тулгамдаж буй бусад асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

Мөн, дээрх өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Засгийн газрын холбогдох гишүүдээс бүрдсэн байнгын ажиллагаатай ажлын хэсгийг тусгайлан байгуулж, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба 

Монгол-АНУ хооронд ойрын хугацаанд тогтмол нислэг үйлдэх боломжтой гэв
Монгол-АНУ хооронд ойрын хугацаанд тогтмол нислэг үйлдэх боломжтой гэв
 
ЧУУЛГАН: Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
ЧУУЛГАН: Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.