Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуулийн санал авах өдрийг товлох асуудлыг маргааш хэлэлцэхээр боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 28 байхаар тусгажээ.

Тодруулбал, ТББХ-ны хуралдаанд Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны дарга П.Дэлгэрнаран "Гадаадад байгаа иргэдээс санал авах өдрийг зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд буюу Пүрэв гарагт эхлээд Даваа гарагт хуульд заасны дагуу дөрвөн өдөр үргэлжлээд дуусахаар, УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 26-ны өдөр байхаар тооцож санал өгсөн" хэмээсэн байдаг.

Харин уг асуудлыг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд зарим гишүүн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хүрээнд товыг дахин ярилцах завсарлага өгөхийг хүссэн юм.

Иймээс маргааш болтол буюу нэг хоногийн завсарлага өгсөн юм.

Г.Занданшатар: Ш.Адьшаа, О.Цогтгэрэл хоёрын “ХАРШ ӨДӨР“ учраас санал хураалт явуулж болохгүй гээд завсарлага авчихсан
Г.Занданшатар: Ш.Адьшаа, О.Цогтгэрэл хоёрын “ХАРШ ӨДӨР“ учраас санал хураалт явуулж болохгүй гээд завсарлага авчихсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд