Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мягмарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

“Ховд” бөхийн дэвжээнээс ивээн тэтгэн, зохион байгуулж буй Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, 20 дугаар зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Барилдаан энэ сарын 23-ны Бямба гарагийн 13.00 цагт болно. Барилдах бөхчүүдийг арванхоёрдугаар сарын 21-22-нд 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Уг барилдааны түрүү бөх 7.000.000, үзүүр бөх 5.000.000, дөрөвт шалгарсан бөх тус бүр 3.000.000, наймд шалгарсан бөх тус бүр 1.000.000 төгрөг гардана.

ҮЙЛ ЯВДАЛ: “Богд хаан ба олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэн нээгдэнэ
ҮЙЛ ЯВДАЛ: “Богд хаан ба олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэн нээгдэнэ
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.