Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Богд хаан ба олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэн нээгдэнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 23 секунд

Арванхоёрдугаар сарын 21-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг танилцуулж байна.

08.30-13.00 цагт: “Новотел” зочид буудалд: “Хэвлэн нийтлэх эрх чөлөө” сэтгүүлчдийн хэлэлцүүлэгтэй. Утас: 9111-8403. 8811-2373.

10.00 цагт: “Чингис хаан” үндэсний музейд: “Мөстлөгийн үеийн амьтад”, "Хөшөө чулууны бичиг” сэдэвт шуудангийн маркуудын нээлт, анхны өдрийн дугтуйг танилцуулах үйл ажиллагаа тус тус болно.

11.00 цагт: Үндэсний номын санд: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдөрт зориулан “Богд хаан ба олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэнгийн нээлт болно.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.00 цагт: Иргэд ногдол ашгаа шаардаж Үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнүүлж буй тухай Иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Нүүрсний худалдан авалттай холбоотой зарим асуудлаар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ҮЭ-ийн “Эв санааны нэгдлээс хэвлэлийн хурал зарлажээ.

12.00 цагт: Нийтийн тээвэрт нийлүүлэх гэж байсан ногоон автобус худалдан авалтыг шалгах АН-ын ажлын хэсгээс мэдээлэл хийнэ.

-БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болж буй Монгол Улс, БНСУ хооронд байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн эхний шатны хэлэлцээ дуусна.

Шинэ гишүүд тойрог томруулахыг эсэргүүцэж фракц үүсгэж эхэлжээ
Шинэ гишүүд тойрог томруулахыг эсэргүүцэж фракц үүсгэж эхэлжээ
 
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.