Нийслэлийн хэмжээнд авто зам, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байна гэдгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Сүүлийн 4 хоногийн байдлаар ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн иргэдийн тоо хоёр дахин өссөн байна. Халтиргаа гулгааны үеэр осол гэмтлийн тоо өсөж, өдөрт 130-170 хүн тус эмнэлгээс тусламж авахаар ирж байгаа аж. Тухайлбал,
- Арванхоёрдугаар сарын 15-нд 91хүн
- Арванхоёрдугаар сарын 16-нд 132 хүн
- Арванхоёрдугаар сарын 17-нд 174 хүн
- Арванхоёрдугаар сарын 18-нд 161 хүн зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэн бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдсэн байна.