Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК уурхайн шинэ техник хэрэгслийг хүлээн авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр компанийн “А6-20” бизнес төлөвлөгөө "2021-2025"-ний хүрээнд уулын ажлын өсөлттэй уялдуулан нэмэгдүүлж буй шинэ техникүүдийг хүлээн авсан байна.

“А6-20” бизнес төлөвлөгөөний дагуу жил бүрийн уулын ажлын хэмжээ нэмэгдэх бөгөөд олборлолтын 30 хувийг өөрийн техникээр гүйцэтгэснээр 2024 онд 56 сая м3 уулын ажлыг хийхээр байгаа аж. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас,

"Жил бүрийн уулын ажлын тодорхой хувийг өөрийн уулын техникээр хөдөлгөснөөр гэрээт компаниар гүйцэтгүүлэх олборлолтын нэгж өртгийг 7 орчим хувиар бууруулах тооцоолол бий.

Энэ удаад 120 тоннын даацтай XDE130-автосамосвал-9 ширхэг, GRT350-автогрейдер-2 ширхэг, XDE200-экскаватор-1 ширхэг, LBR PR776-бульдозер-5 ширхэг нийт 17 шинэ уурхайн үндсэн техник хэрэгсэл хүлээн авч, уулын ашиглалтын өртөг, зардлыг бууруулж, ашиглалтын үйл ажиллагааг явуулахаар болж байна" гэж мэдээлэв.

Хууль зүйн байнгын хороо хуралдаж, ХЭҮК-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг хэлэлцэнэ
Хууль зүйн байнгын хороо хуралдаж, ХЭҮК-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг хэлэлцэнэ
 
Автобусны жолоочид 1000 төгрөг бэлнээр өгөөд, 500 төгрөгийн хариулт авч чадаагүй иргэн гомдол гаргажээ
Автобусны жолоочид 1000 төгрөг бэлнээр өгөөд, 500 төгрөгийн хариулт авч чадаагүй иргэн гомдол гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.