Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” ЗГ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:

-“Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

- Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгооны явц,

- “Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах, хүндрэлээс сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

- Хөдөлгөөнт холбооны дараа үеийн 5G технологийг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилт,

- Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан УОК-ын ажлын хэсэг Архангай, Завхан аймагт ажилласан тухай,

- Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар зэрэг 30 асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
 
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.