NBA-ын залуухан оддын нэг Жа Морантыг улирал эхэлснээс хойш 25 тоглолтод оролцох эрхийг нь хасаад байсан билээ. Улмаар түүнд оногдуулсан шийтгэл өнөөдрөөр дуусгавар болж тэрбээр маргааш буюу арван хоёрдугаар сарын 20-ны өдөр улирлын анхны тоглолтоо Нью Орлеанс Пеликанс багийн эсрэг хийхээр болжээ.
23 настай тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард олон нийтийн мэдээллийн хэрэгслээр галт зэвсэг барин шууд бичлэг хийсний хариуд түүнийг 8 тоглолтод оролцох эрхийг хасаж байсан. Үүний дараа Морант дахин галт зэвсэг барин зургаа авхуулж сошиалд нийтэлсэн нь NBA-ын комиссар Адам Силверийн дургүйцлийг хүргэж, бусад залуучууд болон хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүллээ хэмээн түүнийг 25 тоглолтоор торгосон.
Улмаар маргааш Нью Орлеанс Пеликанс багийн эсрэг хийх тоглолтод дэмжигчдийн зүгээс асар их хүлээлттэй байгаа бөгөөд Морантын эзгүйд Мемфис Гриззлис баг 6 хожил 19 хожигдол гэсэн тун тааруу амжилттай байгаа юм.
Д.Даваахүү