Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэрээсээ гараад сураггүй алга болсон малчныг эсэн мэнд олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн Аман хужир гэдэг газар тус сумын харьяат малчин Э нь энэ сарын 15-ны өдрийн 21:00 цагийн үед 10 орчим км-ын зайтай айлд очихоор морьтой яваад сураггүй болсон тухай дуудлага мэдээллийн дагуу ОБГ-ын алба хаагчид ажиллан тухайн иргэнийг эсэн мэнд олжээ.

Тодруулбал тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Э /49 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж энэ сарын 18-ны өдрийн 10:00 цагт гэрээс нь зүүн урд зүгт 25 км-т Асгат сумын 1 дүгээр багийн “Улаан чулуут” гэдэг газар айлын өвөлжөөнд байсныг эсэн мэнд олсон байна.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах бичгийг шүүхэд хүргүүлсэн боловч хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа талаар хариуг ирүүлжээ
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах бичгийг шүүхэд хүргүүлсэн боловч хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа талаар хариуг ирүүлжээ
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.